SpaceX компани ирэх бямба гарагт хөөргөх сансрын хөлгийн жолоочоор нэгэн Роботыг сонгожээ. Энэ хүү роботыг Японы робот үйлдвэрлэгч “Gitai Japan” зохион бүтээжээ. S1 хэмээх энэ робот нь Кеннеди гийн нисэх төвөөс олон улсын сансрын станцыг зорих юм. Энэ нь Элон Максын сансар судлалын төслийн 23 дахь даалгавар юм. S1 робот хүнтэй адил хоёр гараараа дээж авч эх дэлхийд авчрах юм. Зохион бүтээгчдийн хэлж байгаагаар энэ робот сансрын агаар мандалд хоол идэхгүйгээр тасралтгүй олон цаг ажиллаж чадахаараа давуу гэжээ. Мөн өмнө нь нисч байсан Роботуудаас илүү уян хатан байх юм байна. Энэ удаагийн нислэгийн гол зорилго нь олон улсын сансрын станцад ажиллаж байгаа багт зарим нэг хэрэгцээтэй хэрэгсэл болон программуудыг аваачиж өгөх юм. Энэ ажиллагаа амжилттай болбол S1 ыг цаашид сансар судлалын салбарт ашиглах боломжтой бөгөөд хүний гараар хийх боломжгүй зүйлсийг задгай сансар болон ангараг гараг дээр хийх боломжтой болох юм байна.
Эх сурвалж: Аljazeera.com