Талибан бүлэглэл засгийн эрхийг авснаас хойш олон сая Афган иргэд эх орноосоо дүрэвсээр байна. Одоогийн байдлаар нийг 2.2 сая дүрвэгч хилийн дээс алхаад байгаа бол хил орчмын нутгуудаар эх орноосоо дүрвэх хүсэлтэй 3.5 сая орчим иргэд байгаа талаар ВВС мэдээллээ.
НҮБ -ын дүрвэгсэд хариуцсан төлөөлөгч “Одоогийн байдлаар маш олон хүний амь нас аюулд учраад байна, тэд одоогоор хаачихаа мэдэхгүй байгаа” гэжээ. Хамгийн сүүлийн мэдээгээр өнөө өглөө гэхэд 1500 орчим дүрвэгсдийг Узбекистан улсын хил нэвтрүүлсэн байна. Дүрвэгсдийн ихэнх нь Тажикстан, Узбекистан, Туркеминастаны хилийн ойролцоо байгаа юм. НҮБ-ын зүгээс эдгээр орнуудын засаг захиргаатай дүрвэгсэд хүлээн авах талаар санал солилцож байгаа гэж мэдээллээ. Одоогийн байдлаар тус улсаас хамгийн их дүрвэгсэд хүлээн аваад байгаа улс нь Пакистан юм. Тэнд ойролцоогоор 1.5 сая Афган дүрвэгч байгаа гэсэн мэдээлэл байна. Харин Иран улсад 780 гаруй мянган дүрвэгч байгаа. ХБНГУ-д 180,000 хүн дүрвэж очоод байгаа юм” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: ВВС