Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1,596 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 196,846 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 314 нь нийслэл хотод,
- 1,282 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд 2,022 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны таван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 907 хүн эндээд байна.
Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11,093 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 10,309 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 6,332
- Хүндэвтэр- 3,626
- Хүнд – 944
- Маш хүнд – 191 хүн байна.