БНХАУ -д шинэ төрлийн дельта вирус илэрснээс хойш коронавирусийн тохиолдол илрээгүй анхны өдөр өчигдөр тохиож байна. Долоодугаар сард шинэ төрлийн вирус илэрч өдөрт дунджаар 75-160 тохиолдол илэрч байсан. Нанжин мужийн онгоцны буудлаас дельта вирус илэрч тус бүс нутагт хөл хорио тогтоосноос хойш нэг сарын дараа ийнхүү онгоцны буудлыг буцаан хэвийн ажиллагаанд орууллаа.
Орон нутгийн удирдлагууд долоодугаар сарын 20-с хойш хэдэн арван сая хүнийг шинжилгээнд хамруулж, хөл хорьж нөхцөл байдлыг хяналтдаа авсан. Энэ бол маш том сорилт байлаа хэмээн мэдэгджээ. Ингэснээр БНХАУ-д дельта вирусийн тохиолдлууд илрээд байсан бүс нутгууд бүгд хяналтад орж, БНХАУ-ын хэмжээнд нэг ч тохиолдол бүртгэгдсэнгүй.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас БНХАУ-ыг дельта вирусийн тохиолдол өдөрт илрээгүй анхны улс боллоо хэмээн мэдэгджээ.
Одоогоор тус улс нийт 1.94 тэрбум тун вакциныг иргэддээ хийгээд байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт болж байна.
Эх сурвалж: CNN