
Баруун Европт болж байгаа үерийн гамшиг үргэлжилсээр байна. Долоодугаар сарын 15-наас хойш тус бүс нутгуудаар үргэлжлэн орж байгаа борооноос болж Их Британи, ХБНГУ, Бельги улсуудад үер болсоор байгааг CNN мэдээллээ.
Үерийн улмаас одоогийн байдлаар 220 орчим хүн амь насаа алдаад байгаа юм. Дэлхийн цаг агаарын хүрээлэнгийн 39 эрдэмтдийн хамтарсан багаас мэдэгдэл гаргаж энэ бороо нь сүүлийн 400 жил орж байгаагүй их хэмжээний хур тунадас гэжээ. Их хэмжээний үерийн улмаас тус бүс нутгуудад хөрсний нуралт мөн болж олон тооны зам харгуй эвдэрч сүйрсэн байна. Мөн Оксфордын их сургуулиас “Хөгжингүй орнууд ч гэсэн байгалийн гамшигт үзэгдлийн эсрэг хүчин мөхөстөж байгаа нь уур амьсгалын өөрчлөлт ямар хор хөнөөлтэй вэ гэдгийг илтгэж өгч байна” гэжээ.
Өнөөдрийн байдлаар Дэлхий 1800-д оны үеэс дунджаар цельсийн 1.2 хэмээр дулаарсан байгаа. Үүний улмаас хойд болон өмнөд туйлуудаас жилд дунджаар 1.2 триллион тонн мөс хайлсаар байгаа юм.