2010 оноос үйл ажиллагааг нь зогсоож, улмаар 2016 онд татан буулгасан “Био бэлдмэлийн үйлдвэр”-ийн үйл ажиллагааг сэргээсэн. Халдвараас сэргийлэх, дархлаа дэмжих био бэлдмэл болох хүний хэвийн иммуноглобулинийг энэ сарын эхээр тус үйлдвэрт үйлдвэрлэж эхэлсэн юм.
Энэ бэлдмэлийг хүнд өвчтэй, дархлаа дутмаг хүүхдүүдэд л тарина гэж НЭМҮТ-ийн Биотехнологи инновацын албаны дарга, анагаах ухааны доктор /Ph.D/, дэд профессор Б.Ичинхорлоо тайлбарлав. Тэрээр бэлдмэлийг бүх хүүхдэд тарихгүй, эмчийн үзлэг, зөвлөмжөөр тарих, эсэхийг шийднэ гэдгийг онцолсон юм.
Шадар сайд С.Амарсайхан “Вакцины хяналтын үндэсний лаборатори, био бэлдмэлийн үйлдвэрлэлээ сэргээхгүйгээр аливаа халдварт өвчинтэй тэмцэх нь өрөөсгөл гээд анагаах ухааны эмчилгээний био бэлдмэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус үйлдвэрийн үйл ажиллагааг тогтвортой явуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэхэд дэмжлэг үзүүлсэн. “Хүний хэвийн Иммуноглобулин” нэртэй үйлдвэрлэх тус бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлсэн тохиолдолд Био бэлдмэлийн үйлдвэр 45 хоногт 60-100 литр сийвэнгээс 1500-3000 хүн тунгаар үйлдвэрлэх боломжтой юм.