Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Онцгой байдлын ерөнхий газраас 2021 он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитуудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 261 тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ. Хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаан бэлчир багийн “Тариаллагын нуур” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 74 км-т/ наймдугаар сарын 23-ны өдрийн 04:37 цагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Газар хөдлөлтийн улмаас иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүй аж.