Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэлийн хэмжээнд 340 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хяналт шалгалт хийж 32 зөрчил илрүүлэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авчээ.Үүнд:
Худалдаа үйлчилгээний -166,
Ахуйн үйлчилгээний – 36,
Ресторан, кафе, кофе шоп, цайны газар, түргэн хоолны – 66,
Зочид буудал -15,
Амралт жуулчны газар – 5,
Бүх төрлийн баар – 50,
Биеийн тамир, спорт – 2
Илэрч буй зөрчил дутагдлыг дурдвал:
Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн -13
Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн – 8
Цаг хэтрүүлэн ажилласан – 6
Тусгай зөвшөөрөл, батламжгүй үйл ажиллагаа явуулсан – 2
Хязгаарласан үйл ажиллагаа эрхэлсэн – 1
Гар дээрээс согтууруулах ундаа худалдаалсан – 1
Хариуцлагын гэрээ байгуулаагүй, зөрчсөн – 1