"Токио-2020" зуны паралимпын наадмыг зохион байгуулагч Японы паралимпын багийн ахлагч Кавай Жюничи, багийн дэд ахлагч Мики Матисон, багийн штабын ажилтан Шюн Фүрүя нар Монголын багийн штабаар зочилжээ. Тэднийг Монголын үндэсний паралимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо угтан авч уулзсан байна. Энэ үеэр Япон улсын багийн төлөөлөгчид манай багийнханд амжилт хүсч гарын бэлэг гардуулаад "Бээжин-2022" өвлийн паралимпын наадам болон "Парис-2024" зуны паралимпын наадамд оролцоход хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан байна.
Мөн Японы талаас Олон Улсын Паралимпын хорооны тамирчдын комиссийн сонгуульд нэр дэвшсэн Усан спортын тамирчнаа дэмжиж санал өгөхийг хичээнгүйлэн хүслээ.
"Токио-2020" зуны паралимп маргааш эхлэх юм.
Эх сурвалж: Монголын Паралимпын хороо