Норвегийн агаарын хөлгийн хамгийн том компани болох "Норге" компани хойд туйлыг тансаг зэрэглэлийн агаарын хөлгөөр үзэх аялал санал болгож эхэллээ. Аялал Норвегийн эх газраас эхлэх бөгөөд тав хоног нисэн хойд туйлд хүрэх юм. Ингээд хойд туйлын мөсөн дундуур 3-4 хоног явснаар энэ аялал өндөрлөнө.
1911 оноос хойш 16 судалгааны баг хойд туйлыг судлан ажиллаж байгаа юм. Энэ хооронд дэлхийн хаана ч хойд туйлыг ингэж үзэх аялал санал болгоогүй байжээ. Ocean Sky хойд туйлын аялал нэртэй энэхүү аялал нь ойролцоогоор 235 мянган доллар байна гэж компанийн албан ёсны хуудаст онцолжээ.
2025 оноос албан ёсоор эхлэх энэ аяллын хөлөг болон хөтөлбөрүүд үндсэндээ бэлэн болсон байна. Нэг удаадаа 20-25 зорчигчтой явах энэ аялал нь 10 хоног үргэлжлэх юм. Аялагчид агаараас хойд туйлын газар нутгийг харах бөгөөд хүсвэл хөлгөөс бууж болно. Зохион байгуулагчдын зүгээс жилд ойролцоогоор хоёр хөлгөөр 35-40 аялал хийхээр төлөвлөжээ. Энэхүү аяллын агаарын хөлөг нь хамгийн тансаг зэрэглэлтэй байх бөгөөд үүнд казино, усан бассейн болон бусад үзвэр үйлчилгээнүүд багтсан байна. Зохион байгуулагчид хэлэхдээ "Бид үйлчлүүлэгчдэд хамгийн тав тухтай, хамгийн тансаг, аюулгүй үйлчилгээг санал болгох үүднээс энэ төсөл дээр зургаан жил ажиллаж байна" хэмээн онцолжээ.
Эх сурвалж: CNN