Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 1996 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Налайх дүүрэгт гаднын нөлөөтэй нас барсан хүн амины хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсны үр дүнд (24 жил 10 сарын дараа) уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн танил 51 настай, эрэгтэй А гэгч уг гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоон 2021 оны наймдугаар сарын 9-ний өдөр Налайх дүүргийн прокурорын газраас хэргийн холбогдогч А гэгчийг яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.