
Леонардо Да Винчиг хүмүүс манай дэлхийн хамгийн агуу хүн, Сэргэн мандалтын үеийн олон талт суут ухаантан, зураач, эрдэмтэн, инженер, зохион бүтээгч гэж цоллодог. Тэгвэл түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох “Алдагдсан Леонардо” буюу "The Lost Leonardo" нь дэлхийн хамгийн үнэтэй гэрэл зураг юм. Энэ зураг 450 сая доллараар зарагдсан бөгөөд түүний гэх тодотголтой 17 зургийн нэг нь юм.
Юу түүний бүтээлүүдийг алдартай болгов?
Леонардо Да Винчи хэзээ ч өөрийн бүтээлээ яаралтай дуусгахыг оролдож байгаагүй юм. Тэрээр бүтээлээ маш тайван хийдэг байсан бөгөөд доод тал нь л 2.5 жилд хийдэг байжээ. Ганц, хоёр зураас зурчхаад хэд хоногоор бүтээлээ орхин хотоос зайдуу очиж амьдардаг байжээ. Удаан хугацаанд маш их зүйлийг бодож шингээдэг байсан учраас түүний зураг харах болгонд өөр утга санааг илэрхийлдэг гэдгийг судлаачид хэлдэг. Тухайлбал Жокондагийн нүүрний хувирал нь хүн бүрийн сэтгэл санааны байдал, үзлээс хамааран өөр өөр байдаг гэнэ. Тухайлбал зарим нэг хүний хувьд түүний нүүрний хувирал яг л гуниглаж буй мэт санагддаг бол заримд нь ууртай, заримд нь ёжтой харагддаг байна. Харин зарим судлаачдын үзэж байгаагаар Леонардо зургаа зурахдаа будгаа маш өвөрмөц аргаар тавьсан учир түүний нүүрний хувирал өөрчлөгддөг. Судлаачид түүнийг бисексуал байсан бөгөөд 26 жилийн турш хамт байсан шавийгаа зурсан хэмээн үздэг байна. (1)
Алдагдсан Леонардо
Леонардо да Винчигийн зурсан энэ Алдагдсан Леонардо буюу Есүс Христийн зураг өдгөө 500 жилийн настай. Энэхүү зураг “Сальватор Мунди” буюу Дэлхийн аврагч гэдэг нэрээрээ алдартай. Үүнээс өндөр үнэ хүрсэн урлагийн бүтээл одоогоор байхгүй. Энэ зургийг олон жилийн турш нууж байсан бөгөөд мафийн бүлэглэлийн гарт хүртэл орж байсан юм. Леонардо да Винчи 1519 онд таалал төгсөхдөө ердөө 17 уран зургаа үлдээжээ. Уран зурагт Христийг нэг гараа өргөж, нэг гартаа шилэн бөмбөлөг барьснаар дүрсэлжээ. Түүний зургуудаас энэ зураг л хувийн эзэмшилд байдаг байна. Харин бусад зургийг шинжээчид үнэлж баршгүй гэж тодотгожээ.
Анатоми ба Анагаах ухаан
Леонардо хүний биеийн зургийг олон хувилбараар зурдаг байсан учир түүнийг хүний биеийн судалбар зургийг нээсэн хэмээн үздэг байна. Леонардогийн зурсан зүрхний бичлэгийн зураг нь 2005 онд зүрхний шинэ эмчилгээний аргыг олоход тусалсан гэдэг. Үүнээс гадна Леонардо атеросклероз болон судас хатуурах өвчнийг нээж илрүүлсэн хэмээн үздэг байна. 2005 онд судлаачид Леонардогийн нууц лабораторийг Флоренц дахь эмэгтэйчүүдийн сүмээс олж илрүүлж байсан. Түүний гэрэл зургууд яагаад төгс болдгийн тайлбар нь энэ юм. Тэрээр хүний биеийн анатомийг бүрэн судалжээ. (3)
Зохион бүтээгч
Өнөөгийн бидний хэрэглэдэг шүхэр,нисдэг тэрэг, танк, оёдлын машины зураг төслийг Леонардо анх хийж байсан юм. Тэр амьдарч байсан үеэсээ дэндүү хол ирээдүйг хардаг байсан суутан гэдгийг эрдэмтэд хэлдэг. Леонардогийн олон зураг, төсөл 20 -р зууны томоохон бүтээн байгуулалтын суурь тавигдахад хэрэгтэй байсан бөгөөд одоо хүртэл ашиглагддаг байна. Леонардо машины ажиллах зарчмыг хүний биеийн хөдөлгөөнтэй харьцуулж байгалийн хамгийн дэвшилттэй машин нь хүн гэдгийг баталж, хөдөлгөөнийг үүсгэгч нь нь хүч гэдгийг нотолсон билээ. (4)
Да Винчи Код
Түүний зохион бүтээсэн, хойч үедээ үлдээсэн бүх л бүтээл нь хоорондоо уялдаатай байдаг. Ертөнцийн ямар нэгэн зүй тогтлыг хэлэх гэсэн санаанууд гэж эрдэмтэд үздэг. Тийм ч утгаараа түүний бүтээлүүдийн далд санаануудыг Да Винчи Код гэж нэрлэдэг. Түүний энэ нэрээр олон уран сайхны кинонууд хийгдэж түүний нууцлаг санаануудыг хүмүүст янз бүрээр харуулахыг оролдсон байдаг юм.