Есдүгээр сарын 1-ний өдөр цэцэрлэгт дөрөв болон таван настай хүүхдүүдийг элсүүлнэ. Ингэхдээ нэг ангийн дүүргэлт 20+5 байхаар зохицуулсан талаар БШУЯ-наас мэдээлсэн.
Харин хоёр болон гурван настай хүүхдүүдийг цар тахлын нөхцөл байдлын үнэлгээ хийсний дараа үе шаттайгаар элсүүлэх бөгөөд одоогоор тодорхой тов хараахан гараагүй байгаа.
Цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийн тухайд өмнө нь цэцэрлэгт явж байсан, үргэлжлэн суралцах дөрөв болон таван настай хүүхдүүдийн бүртгэлийг ангийн багш нар нь цахимаар хийж байгаа. Харин шинээр элсэх дөрөв, таван настай хүүхдүүдийг наймдугаар сарын 16-наас 24-ний хооронд цэцэрлэг дээр бүртгэж байгаа аж.
Дөрвөн настнуудын дунд тухайн цэцэрлэг сул орон тооны квот зарлаж, тэр тоондоо багтаагаад шинээр элсэх хүүхдүүдийг бүртгэх боломжтой бол таван настнуудыг бүгдийг нь хамруулах зорилт тавьжээ.