Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улсын онцгой комиссын зүгээс өчигдөр /2021.08.20/ аймаг, нийслэлийн засаг дарга нарт хурдан морь, бөхийн барилдааныг наймдугаар сарын 21-нээс хойш зохион байгуулахгүй байх үүрэг хүргүүлсэн байна.
Тус үүрэгт “Өвөлжилтийн бэлтгэл хангах, намрын ургац хураалтын ажлыг зохион байгуулах, хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлж, тасралтгүй зохион байгуулах зэрэг чухал ажил тулгамдсан энэ үед хурдан морь уралдуулах, бөх барилдуулах зэрэг халдварын эрсдэлтэй олон нийтийг хамарсан үйл ажиллагааг наймдугаар сарын 21-нээс хойш зохион байгуулахгүй байх, дээр дурдсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгож байна” гэжээ.