ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Үүрэн телефоны дэлхийн томоохон "Т-Mobile" компани кибер халдлагад өртлөө. Халдлагаар 40 сая хүний хувийн мэдээлэл хакердуулсан болохыг зарласан юм. Хулгайлагдсан файлууд дотор 7.8 сая үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэл, зээл авахаар өргөдөл гаргасан 40 сая хүний мэдээллийг агуулсан байжээ.
Мэргэжилтнүүдийн зүгээс "Т-Mobile" компанийн 5G технологийг хариуцаж байсан туслан гүйцэтгэгч компани эл явдалд буруутай гэжээ.
Мөн өнгөрсөн долоо хоногоос мэдээллийн зөрчлийг судалж байна, одоогийн байдлаар "Т-Mobile" компанийн зүгээс нууц үг болон утасны пин кодоо солихыг хэрэглэгчдэдээ анхааруулж байна. ХБНГУ- д төвтэй энэхүү компанийн үйлчилгээг Европ, болон АНУ-д ихэвчлэн ашигладаг юм.
Эх сурвалж: Washingtonpost