Энэ долоо хоногийн дундуур Малайзын ерөнхий сайд Мухиддин Ясины тэргүүлсэн Засгийн газар хаан Аль Султан Абдуллад огцрох хүсэлтээ өргөн барьсан. Учир нь түүнийг парламентын доод танхимд олонх болж чадаагүй учир улс төрийн үймээн үүсгэхгүйн тулд огцрох өргөдлөө өгсөн гэж үзэж байна. Харин ерөнхий сайд Мухиддин Ясин энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй. Гэхдээ түүнийг Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж кабинетын гишүүддээ энэ тухай хэлсэн гэж Малайзын төв мэдээллийн агентлагг мэдээлснийг Aljazeera онцолсон юм.
Тэр эвслийнхэнтэйгээ санал нийлээгүй, улс төрийн санал зөрөлдсөнөөс болж нэр хүнд нь унаад байжээ. Хэрэв хаан түүний хүсэлтийг хүлээн зөвшөөрвөл 17 сар үргэлжилсэн албан тушаалын маргаан дуусна. Гэвч залгамжлагч байхгүй тул цар тахлын тархалтыг зогсоох, түүнээс үүдэн хямарсан эдийн засгийг дэмжих оновчтой бодлого хэрэгжүүлнэ гэсэн баталгаа байхгүй учраас түүнийг хэсэг хугацаанд ажлаа үргэлжлүүлэх зарлигийг хаан гаргах байх гэж хэвлэлүүд таамаглаж байна.
Парламентад олонх эвсэл байхгүй учир дараагийн Засгийн газрыг шинээр байгуулах болон, цар тахлын үед сонгууль явуулах эсэх нь тодорхойгүй байна. Мөн сөрөг хүчний лидер Анвар Ибрахим хаантай уулзаж дараагийн лидерийн тухай удаан ярилцсан гэдгийг онцоллоо.
Эх сурвалж: Аljazeera.com