УИХ-ын гишүүн асан, МҮХАҮТ-ын дарга асан С.Дэмбэрэлийн том хүү Д.Ирмүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөхөөр томилогджээ.
Тэрбээр ажлаа авсан даруйдаа Монголын ТОП-10 групп компаниудын эзэдтэй, мөн Монголд хөрөнгө оруулагч гадаад түншүүдтэй Ерөнхий сайдын хэмжээний хоёр ч удаагийн уулзалт зохион байгуулжээ. Уулзалтаас эдийн засгийг эрчимтэй сэргээх шат дараатай арга хэмжээ авахаар талууд нэгдсэн ойлголцолд хүрч чадсан гэв.
Д.Ирмүүн нь Австри улсын Залцбургийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан юм байна.
АЖЛЫН ТУРШЛАГА
2007-2010 онд Сангийн яаманд мэргэжилтэн
2011-2014 онд НҮБ-ын дэргэдэх Зүүн хойд азийн бизнесийн зөвлөл, Эксим банкны холбоонд Ахлах мэргэжилтэн, Ерөнхий зохицуулагч, Хөтөлбөрийн нарийн бичиг
2014-2016 онд Хөрөнгө оруулалdeтын газарт Хэлтсийн дарга, Газрын орлогч дарга
2016-2020 онд Эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгт Дэд ерөнхийлөгч