Өнгөрсөн сард манай редакцид “Зорчигч тээвэр нэгтгэл нэгдүгээр бааз” компанийн шалгагч М.Ариунтуяа хандаж, ажлын байрны дарамтан доор Хятад вакцин хийлгэж, эрүүл мэндэд нь ноцтой сөрөг нөлөө учирсан талаар мэдээг бэлтгэн хүргэсэн. Өмнөх мэдээллийг ЭНД дарж уншина уу.
Үүнтэй холбоотой энэхүү байгууллагын эмч Б.Цэрэнпил бидэнд тайлбар өглөө. Тэрээр иргэн М.Ариунтуяад вакцин хийлгэхийг тулгаагүй. Астма, харшилтайг нь мэддэг учраас хийлгэхгүй байхыг зөвлөсөн талаар хэллээ.
Тэрбээр ярихдаа, манай байгууллага Хан-Уул дүүрэгт хамрагддаг. Вакцины хувьд ХУД-ийн эрүүл мэндийн нэгдэлд хүнийхээ судалгааг гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл хэн нь вакцин хийлгэж болохгүй заалттай болохыг гаргасан гэсэн үг.
Судалгааг гаргасны үндсэн дээр 3 дугаар сарын 22, 4 дүгээр сарын 22-ны өдрүүдэд ажилчдаа вакцинжуулсан. Энэ үеэр М.Ариунтуяа вакцинаа хийлгээгүй. Гэтэл 5 дугаар сарыг 7-ны өдөр М.Ариунтуяа, “Өрхийн эмнэлгээсээ вакцин хийлгэж болохгүй гэсэн бичгээ аваад ирье" гэж яваад вакциндаа хамрагдчихаад ирсэн.
-Вакцинаа хийлгэхгүй бол ажилд нь явуулахгүй гэж тухайн эмэгтэй мэдээлсэн. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?
Нийтийн тээвэр учраас бүх ажилчдаа дархлаажуулалтад хамруулах ёстой. Гэсэн ч М.Ариунтуяагийн биеийн байдлыг харгалзан хянагч биш маск тараах ажлыг хийлгэж байсан. Вакцинаа хийлгэхгүй бол ажиллуулахгүй гэсэн дарамт үзүүлээгүй гэв.