МЕС судалгааны байгууллагаас “Сэтгүүлчдийн олонд танигдсан байдал ба тэдэнд итгэх итгэлийн түвшин” гэсэн судалгааг анх удаа явууллаа. Судалгааг энэ оны долоодугаар сарын 20-22-нд Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1000 иргэнээс квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар гар утсаар цуглуулсан байна.
Судалгаа хоёр асуулттай ба “Та аль сэтгүүлчийн мэдээллийг зорьж үздэг вэ”, “Та аль сэтгүүлчид итгэдэг вэ” гэсэн хоёр асуултын хүрээнд явуулжээ.
Иргэдийн зорьж үздэг сэтгүүлч
Та аль сэтгүүлчийн мэдээллийг зорьж үздэг вэ
1. 36 хувь нь Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг
2. 29 хувь нь Монгол коммент нэвтрүүлгийн сэтгүүлч, хөтлөгч М.Батбилэг
3. 13 хувь нь Улаан бал нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбуу
4,5-р байрт 7 хувийн үзүүлэлтээр Монгол коммент нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч П.Пүрэвжаргал, манай Өрөг.мн сайтын Ерөнхий редактор, сэтгүүлч У.Болортуяа нарыг нэрлэжээ.
Харин "Та аль сэтгүүлчид итгэдэг вэ" гэсэн асуултад судалгаанд оролцогчид дараах байдлаар хариулсан байна.
1. 79 хувь буюу хамгийн өндөр хувь эзэлсэн нь Монгол коммент нэвтрүүлгийн сэтгүүлч, хөтлөгч М.Батбилэг.
2. 56 хувь нь Монгол коммент нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч П.Пүрэвжаргал
3. 54 хувь нь Өрөг.мн сайтын сэтгүүлч, Ерөнхий редактор У.Болортуяа
4. 50 хувь нь Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг
5. 27 хувь нь Улаан бал нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбуу нарт тус бүр ИТГЭДЭГ гэжээ.