Танилц, энэ бол Их британи улсад амьдардаг Инфлүнсер Эма Лондон. Тэрээр "Наран ургах гүнж" гэдгээрээ олонд танигдсан шар өнгөнд хамгийн дуртай нэгэн. Дуртайгаар барахгүй амьдралынхаа бүх зүйлсийг шар байлгахыг хүсдэг. Түүний шар өнгөнд дуртай болсон түүх нь аавтай холбоотой юм байна. Эмагийн аав нь түүнийг хоёрхон сартай байхад өвчний улмаас хорвоог орхисон. Тиймээс тэнгэрт байгаа аавдаа өөрийнхөө хуримыг харуулахын тулд хуримынхаа бүх зүйлсийг шар байлгах санаа төржээ. Энэ нь нар мэт гэрэлтэж байгаа учир аав нь түүнийг тэнгэрээс харахад хамгийн тод байна гэж тэрээр өөртөө төсөөлжээ.
Түүний гэр бүл нь салалтаар төгссөн ч Эма одоог хүртэл шар өнгөөр өөрийгөө хүрээлж наран мэт гэрэлтсээр байгаа юм. Эма хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Энэ хорвоог бүхэлд нь гэрэлтүүлдэг зүйл бол нар, Би яг наран адил бусдын амьдралыг гэрэлтүүлэх хүсэлтэй” гэжээ. Ямартай ч Эмагийн энэ хүсэл олон хүмүүсийн анхаарлыг татаж одоо тэрээр зөвхөн өөрийн энэ өнгө төрхөөр од болон гялалзаж байна.