Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улаанбаатар хотод явуулын нэг, суурин 59 цэгт 68 багийн 494 эмч, ажилтан ажиллаж, 5324 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд Covid-19 халдварын эсрэг вакцины эхний тунд 600, хоёр дахь тунд 2079, гурав дахь тунд 266, нийт 2945 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Үүнээс 20 жирэмсэн эх, 12-17 насны 771 хүүхдэд дархлаажуулалтын эхний тунг, 43 жирэмсэн эх, 2076 хүүхдэд давтан тун хийлгэжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот бүлгийн буюу 3907 (32.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 71.520 (80.5 хувь), 16-17 насны 28.384 (83.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдсан байна.
Дархлаажуулалтын цэгүүдийн байршлыг танилцуулж байна.