Эфиопийн хойд хэсэгт байрлах Тигрей мужийн ард иргэд өлсгөлөнд нэрвэгдээд байна. НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн комиссар Марк Лоукок энэ талаар мэдээлжээ. НҮБ-аас тухайн газарт ажиллаж, нөхцөл байдлыг судалсны дараа энэ бүс нутагт өлсгөлөнгөөс болж ирэх 11 сарын хугацаанд 100 мянган хүүхэд амь насаа алдах аюул учраад байгааг онцоллоо.
Хоёроос доош насны хүүхдүүд өлсгөлөнгийн аюулд хамгийн ихээр нэрвэгджээ. Тэд өөрсдөд хэрэгтэй ус болон амин дэмийн 0.1 хувийг ч өдөрт авч чадахгүй байгааг дурдан бага насны хүүхдүүдийн ээж нар нь мөн л өлсгөлөнгөөс болж сүү нь татарч байгааг онцоллоо.
НҮБ-аас хүмүүнлэгийн хямрал, гамшгийг тодорхойлох шалгуураар тухайн бүс нутагт гамшиг болж байна гэсэн үнэлгээ гарчээ. Дүгнэлт гарсны дараа НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, хүүхдийн ЮНИСЕФ зэрэг байгууллага тухайн бүс нутагт нүүрлээд байгаа аюулыг давж гарахын тулд уриалга гарган ажиллаж эхэлсэн байна. Яаралтай арга хэмжээ авахгүй бол байдал даамжирч, маш их хохиролтой өлсгөлөн гамшиг ойрхон байгааг дээрх байгууллагуудаас гаргасан уриалгад онцгойлон дурджээ.
Эх сурвалж: reuters.com