Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлыг танилцуулснаар, сүүлийн 24 цагт 1582 хүнээс коронавирусийн халдвар илэрч, Covid-19 халдварын улмаас таван иргэн нас барлаа. Халдвар авсан 1879 хүн эдгэрсэн байна.
Шинээр бүртгэгдсэн халдварын 452 нь Улаанбаатарт, 1130 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 9393 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэндий 296 нь жирэмсэн эх гэж мэдээллээ. Вакцинжуулалтын хувьд, 2 сая 22 мянга 529 хүн хоёрдугаар тунд хамрагдаад байна. Аймгуудаас Баян-Өлгий аймагт хамгийн өндөр буюу 211 хүн халдвар авсан нь батлагджээ.