Коронавирусийн дельта хувилбар дэлхийн улс орнуудад илэрч, халдвар дахин нэмэгдэх болов. Үүнтэй зэрэгцээд олон нийтийн сүлжээгээр вакцинтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлсэн элдэв пост зөвхөн Монголд төдийгүй гадны улс орнуудад ч тархсаар байна. Тиймээс нийгэмд буруу ойлголт өгсөн мэдээллүүдийг олон улсын баримтыг нягтлагчид шалган нягталж түгээсээр байгаа юм.
Наймдугаар сарын 5-нд USA Today-ийн нягталсан мэдээллийг хүргэе. Тус баримтыг нягтлагчид олон нийтийн сүлжээнд хамгийн их түгээгдэж байгаа, COVID-19-ийн эсрэг вакцины талаарх мэдээллүүдийг нягталжээ.
FactCheck:
Мянга мянган хүн вакцинаас болж үхэж байна – ТАШАА
Холбооны нийгмийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн бааз болон VAERS(Вакцины сөрөг мэдээллийн систем)-д мэдээгэлэгдсэн нас баралтуудын шалтгаан вакцинаас болсон гэж нотлогдоогүй байна.
Эмч сувилагчаас эхлээд эцэг эх, өвчтөнүүд бүгд вакцины хариу урвал гарвал уг системд мэдээлдэг. Өргөн хүрээг хамарсан энэхүү хандалт нь зохиомол бичлэгийг бий болгоход хүргэсэн бөгөөд тайланг хянаж үзсэн холбооны мэргэжилтнүүд вакцинаас үүдэлтэй нас баралт, ноцтой гаж нөлөө илрээгүй байна.
Вакцинууд нь туршилтын шинж чанартай бөгөөд өргөн хүрээний туршилт хийгддэггүй – ТАШАА
ДЭМБ-аас вакцинуудад яаралтай горимоор ашиглах зөвшөөрөл олгохдоо олон арван мянган хүнд хийсэн хэд хэдэн үе шаттай клиник туршилтад тулгуурладаг.
Тэр бүх эмнэл зүйн туршилтаар вакцинууд аюулгүй бөгөөд COVID-19-ийн хүндрэлээс урьдчилан сэргийлдэг болох нь нотлогдсон.
Байгалийн дархлаа вакциныхаас үргэлж хавь илүү – ЭРГЭЛЗЭЭТЭЙ
Байгалийн дархлаа нь хэдийгээр вакцинаар бий болсон дархлааг бодоход илүү урт хугацаанд тогтдог ч энэ нь тухайн эмгэг төрөгчөөс шалтгаалдаг. Тухайлбал, татран өвчний вакцин тухай өвчнөөр өвдөж бий болсноос илүү өндөр дархлаа тогтоодог.
COVID-19 вакцин нь өвдсөнөөс илүү найдвартай, аюулгүй хамгаалалт болдгийг судалгаагаар тогтоосон.
Вакцин таны ДНХ-г өөрчилдөг – ТАШАА
Pfizer-BioNTech болон Moderna вакцинууд нь дархлааны хариу урвал үүсгэх S уургийг хэрхэн үйлдвэрлэхийг биед заадаг mRNA технологид суурилагдан бүтээгдссэн.
Синтетик mRNA код нь хүний эсэд байдаг ДНХ-ээс ялгаатай тул ямар нэгэн байдлаар нэгдэж, хэн нэгний генийг өөрчлөх боломжгүй юм.
Түүнчлэн mRNA нь вакцин хийлгэсний дараа үүргээ гүйцэтгэмэгцээ задардаг буюу хүний биед үлдэггүй.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.
Эх сурвалж: factcheck.mn