Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
"Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд орон сууцны дээврээс хүн үсрэх гэж байна" гэсэн дуудлага энэ сарын 17-ны өдрийн 11:13 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 километр замыг туулан 11:26 цагт очиход тус байрны оршин суугч 18 настай иргэн гэр бүлийн маргааны улмаас амиа хорлох үйлдэл хийж байсныг таслан зогсоосон байна.
Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалтгаан нөхцөлийг тодруулахаар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.