Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан, хичээлийн хэрэгсэл болон “Өүлэн” Монгол үйлдвэрийн дүрэмт хувцасны үнийн мэдээллийг уншигч танд хүргэе.
Худалдааны зөвлөхийн мэдээлж буйгаар, Манайх Японоос материалаа татдаг. Энэ жил ковидтой холбоотой материал маань удаж ирсэн, үнэ нь нэмэгдсэн. Ингээд дүрэмт хувцасны үнэ нэмэгдсэн байгаа. Одоогоор эцэг эхчүүдийн худалдан авалт сул байна.
- Цэнхэр цамц гэхэд бага анги нь 25 мянга, дунд, ахлах анги нь адилхан 28 мянган төгрөг.
- Бага ангийн эмэгтэй форм 59 мянган төгрөг. Эрэгтэй өмд хүрэм нийлээд 88 мянга.
- Дунд ангийн хүрэм өмд нийлээд 110 мянга. Дунд ангийн эмэгтэй пиджак, юбка 103 мянга.
- Ахлах ангийн эрэгтэй пиджак өмд 138 мянга. Эмэгтэй пиджак нь 85 мянга юбка нь 39 мянга.
Манайд Улаанбаатар принт дэвтэрнүүд үйлдвэрийнхээ үнээр худалдаалагдаж байгаа. Түрүү жилийхээс үнэ нь нэмэгдээгүй байгаа учраас хүмүүс их сэтгэл хангалуун байгаа. Жишээ нь 12 хуудастай дэвтэр ширхэг нь 230 төгрөг. Боодолдоо 25 ширхэгтэй. 5750 төгрөг болж байгаа. 24 хуудастай нь 470, 32 хуудастай нь 585, 48 хуудастай нь 780, 60 хуудастай нь 970, 96 хуудастай нь 1540 төгрөгөөр худалдаалагдаж байгаа.
Иргэд:
Зөвхөн нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэл 250 мянга болж байна. Дутуу байна аа. Өмнөх жилүүдийг бодвол нэлээн өссөн байна. Гэхдээ карентины хугацаанд хичээлийн бэлтгэл аваагүй ч гэсэн теле хичээлээр авч байсан шүү дээ. Тэгэхээр маш өндөр үнэтэй болсон байна.
Нэг хүүхдийн зөвхөн хичээлийн хэрэгсэл нь 122 мянга болчихлоо. Өссөн байна. Өмнөх жилүүдэд бид хоёр 70-80 мянгаар л авдаг байсан. Авах ёстой зүйлсийг нь авахад л 120 гаруй мянга болчихлоо.