Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сэтгүүлч Э.Долгион Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хийсэн ярилцлагын онцлох эшлэлийг хүргэе. Тэдний ярилцлагыг хэд хэдэн телевиз өчигдөр орой нэвтрүүллээ.
- Намайг нэгдүгээр сарын 27-нд Ерөнхий сайдаар томилох гэнэтийн шийдвэр гарсан. Гадаа талбайд Оюу толгойн сөрөг нэхэмжлэл гаргах эсэх жагсаал болж байсан. Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн, улс төр тогтворгүй, нийгмийн сэтгэл зүй нэлээн бухимдалтай цаг хугацаа байсан.
- Томилогдоод маргааш өглөө нь эдийн засгийн нөхцөл байдал, цар тахлын нөхцөл байдалтай холбоотой хоёр уулзалт хийсэн.
- Бид яаралтай вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэхгүй бол хүн амын 70 орчим хувь нь халдвар авах эрсдэл үүснэ. Хэрвээ хүн амын 70 хувь халдвар авбал багадаа 15 мянга түүнээс дээш хүн нас барах эрсдэл үүснэ. Үүнийг та бодитоор анхаарах ёстой гэдэг зүйлийг хэлсэн.
- Ямар ч үнээр хамаагүй вакцинбг цаг алдалгүй оруулж ирж болзошгүй эрсдэлээс иргэдээ хамгаалах ийм нөхцөл байдал нэг талдаа үүссэн. Нөгөө талдаа Монголбанк, Сангийн яам, Статистикийн газрын удирдлагуудтай тухайн өдөр уулзсан.
- 1992 оны нийгмийн шилжилтэд нэг удаа эдийн засаг хасах руу унаж байсан. Ковидийн нөхцөл байдлаас үүдэн 30 жилийн түүхэнд эдийн засаг хоёр дахь удаагаа унасан нөхцөл байдал үүссэн. Хатуу хөл хорио тогтоогоод байвал ААН-үүд хүнд учраас хөл хориог нээхгүй бол ковидоос илүү эдийн засаг хүндрэлтэй болох нь.
- Нэг талдаа цар тахлаа барьж хөл хорио тогтоох гэхээр эдийн засаг нь хүндрэх гээд байдаг. Үүнийг даах хэмжээний нийгмийн уур амьсгал бүрдэхгүй болчих гээд байдаг.
- Эдийн засгаа нээгээд явья гэхээр халдварын нөхцөл байдал ихсэн олон хүн нас барах эрсдэл рүү явах гээд ийм нөхцөл байдалтай нүүр тулсан.
- Өнөөдөр вакцинжуулалт 61.7 хувь болсон байна. Хоёрдугаар сарын 18-нд 10 их наядын хөтөлбөр зарлаад эдийн засаг, эрүүл мэнд нэг зүйл юм, хоёулаа чухал.
- Юутай ч хөл хориогүйгээр өнөөдөр хувийн хэвшлийнхэн халдвар хамгааллын дэглэмээ барин хүн бүхэн өөрийн бизнесээ хийж, амьдралын дадал хэвшлээ өөрчлөөд дасан зохицож амьдрах амьдрал руу Монгол Улс орж эхэлсэн нь чамлахааргүй амжилт.
- Хоёрдугаар сарын 18-нд бид тухайн үед хоёр вакцины статус тодорхойгүй байхад 23-наас эхлэн вакцинжуулан зургаан сарын дотор хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна гэдэг том эрсдэлтэй зорилтыг дэвшүүлж байсан.
- Ямар ч байсан 60 хувьдаа хүргэнэ, 15 мянгаас дээш хүн нас баруулахгүй байх гээд надад тухайн үед Ерөнхийлөгчийн сонгууль ч сонин байгаагүй. Энэ зорилтдоо хүрэх л хамгийн чухал зүйл байсан.
- Монгол Улс нийтдээ 5,631,670 вакцины тун татан авсан. Үүнийг авчрахын тулд 36 удаагийн татан авах нислэг МИАТ компани хийсэн.
- Ковакс хөтөлбөрөөр вакцинжуулалт явсан бол 239,161 тун вакцинтай л байх байсан. Өөрөөр хэлбэл зөвхөн гаднын тусламжид найдсан бол зөвхөн эрүүл мэндийн салбар, онцгой, хилийн боомтынхон л вакцинд хамрагдсан байх байлаа.
- Нийт вакцинжуулалтын 72 хувь буюу 4 сая тун вакцин Засгийн газрын худалдан авалтаар хийсэн. Энэ бол амар биш. Бусад улсууд энэ түвшинд хүрээгүй, манайх өөрсдөө вакцин үйлдвэрлэгч биш учраас хэлцэл хийхэд амар байгаагүй.
- Вакцины нөхцөл байдал эхний төлөвлөж байсан хоёрдугаар сарын 18-ны төлөвлөгөөгөөр яг явсан. ДЭМБ болон манай эрдэмтэн, судлаачдын үгэнд ямар ч эргэлзээгүйгээр итгэдэг. Хоёр тун вакцинд хамрагдсан иргэдийн тоо нэмэгдэх тусам тохиолдлын тоо багасах график руу явна. Энэ нь зургаадугаар сарын 15-наас мэдэгдэж эхэлнэ гэсэн. Эрдэмтдийн надад өгсөн хугацаа гурав хоногоор л зөрсөн. Тэрийг 3-4 сарын өмнө надад хэлж байсан. Гэхдээ эрдэмтэн судлаачдын зөвлөгөөг дагах нь чухал.
- Хэрвээ бид вакцинжуулалт 60 хувьтай явж чадаагүй бол хүн амынхаа 4.3 хувийг вакцинжуулах хэмжээнд байсан бол хамгийн багадаа 15,600 орчим хүн нас барах эрсдэлтэй байлаа. Үүнийг манай эрдэмтэн, судлаачид эрүүл мэндийн салбарынхан хэлж байгаа. Дээд хязгаар 46 мянган хүнд хүрэх байсан, нийт халдварт өртөх магадлал 2.3 сая буюу нийт хүн амын 70 хувьд хүрэх байсан. Үүнээс харахад эрүүл мэндийн салбарын цагаан нөмрөгт баатрууд мундаг ажилласан.
- Тоо үлддэг эмоци арилдаг. Цаг алдалгүй иргэдээ вакцинжуулсан энэ гавьяа хожмын нэг өдөр дурсагдаж үлдэх ажил байх болов уу.
-
Шийдвэр гаргаж алх цохих болгондоо эдийн засагчид, эрдэмтэн судлаачдын олон улсын байгууллагын дүгнэлт дээр үндэслэхийг хичээж байгаа. Энэ хүнд үед алдаа гаргачихгүй юмсан гэж бодож байгаа.
- Надад байгаа нэг өдөр нэг цагийг үр дүнтэй том шийдэлд зарцуулах юмсан.
- Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга бид гурвын дунд ойлголцлын ямар ч зөрүү байхгүй.
- Цар тахлын дараах эдийн засгийн төлөвлөгөө хуулийг УИХ-тай хамтарч батлахыг хүсэж байгаа.
- Бид том шийдэл хийхгүй бол 2-3 жилийн дараа Улаанбаатар хот 0 зогсолт хийнэ. Одоо бид бухимдахаасаа илүүтэй шийдлээ ярих цаг болсон.
- Төсвийн хууль дээр бид шинэчлэл хийж байгаа. Улаанбаатар хотоос гарч хөдөө орон нутаг руу очиж байгаа ААН-үүдэд бид шаталсан дэмжлэг үзүүлнэ.
- Төвлөрлийг сааруулах үндэсний нэгдсэн тогтолцоог бид гаргаж ирнэ.
- Эдийн засгийн чөлөөт бүс Хөшигийн хөндийд хийнэ.
- Улаанбаатар хотод эдийн засгаа өөрчлөх томоохон эрх мэдлийг өгнө.
- Монгол Улс хэлсэн амандаа хүрдэггүй гэдэг дэлхийн чиг хандлагыг өөрчлөхийг хүсэж байна. Тиймээс "Цахим Монгол" хөтөлбөр хийнэ.