Цар тахлаас үүдэн барилгын материалын үнэ огцом өсч барилгын салбарынхан хүндрэлтэй нөхцөлд байгаа. Тэгвэл эх орондоо 20 нэр төрлийн барилгын материал үйлдвэрлэдэг “Гурван марал” групп нь үнээ тогтвортой байлгахыг зорьж байна.
Тодруулбал, Одоогийн байдлаар “Гурван марал” группын харьяанд барилгын материалын чиглэлээр гурван үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнд:
- Барилгын хуурай бэлдцийн үйлдвэр буюу хар замаск, пильта чулууны цавуу үйлдвэрлэж байна.
- Мөн хөөсөнцрийн үйлдвэр. Энд барилгын гадна пасад, дээврийн дулаалгад зориулсан 8-12 нэр төрлийн нягттайгаар хөөсөнцөр үйлдвэрлэж гаргадаг. Мөн хөөсөн хүрээ гоёлыг хэрэглэгчийн хүссэн бүх хэмжээгээр гаргаж өгнө.
- Түүнчлэн эмульс, чулуун замаскны үйлдвэр ажиллаж байгаа. Энд чулуун замаск, эмульсийн өнгөний өргөн сонголттойн дээр 999 бренд нэрийн доор үйлдвэрлэж байна.
Барилгын материалын үнийн өсөлтийн талаар, “Гурван марал” группын гүйцэтгэх захирал О.Мөнхбаатар
“Сүүлийн үеийн нөхцөл байдалтай холбогдуулаад нийтлэг бүх бараа бүтээгдэхүүнүүдийн үнэ өссөн. Өсөхөөс ч өөр аргагүй байсан. Гэхдээ өсгөхөд учир бий. Тодорхой хэмжээ хязгаартай байхгүй бол зарим нэг газрууд хэд нугарч өсгөж байна. Бидний хувьд нэмэхээс өөр боломж байгаагүй. Өнгөрсөн жил 140 мянгаар нэг метр кубыг нь зардаг байсан хөөс энэ жил 193 мянгаар зарагдаж байгаа гэхээр 13-14 хувь орчим өссөн байгаа.
Манай компани барилгын материал үйлдвэрлээд 8 жил болж байна. Найман жилийн хугацаанд гэрээтэй болон тасралтгүй хамтран ажилладаг 200 гаруй компанитай болсон. Мөн хувь хүмүүс, ахуйн хэрэглэгчидтэйгээ нийлээд жилд 3000 гаруй харилцагчтай харьцдаг” гэлээ.