Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр гадаадын хөрөнгө оруулагч нартай уулзах үеэрээ тэднээс уучлалт хүслээ.
Тэрээр "Өнгөрсөн 30 жилийн гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой тодорхойгүй байсан бүх асуудалд Монгол Улсын үе үеийн Засгийн газрыг төлөөлж чин сэтгэлээсээ уучлалт гуйхыг хүсэж байна.Өнгөрснөө дүгнээд, ирээдүйг шинээр эхлэхийн тулд Ерөнхий сайдын хувьд өөрөөс шалтгаалах бүх цаг, бүх боломжоо дайчлахаа амлаж байна.Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нэг цонхоор харж, нэгдмэл байр суурьтай байгааг хэлэх нь зүйтэй" гэсэн юм.