Их Британийн CCTV хяналтын байгууллага хятадын HIKVISION компани камераа Уйгар дахь хорих лагерьт ашиглаж байгаагаа хэлээгүй гэж шүүмжилжээ. Профессор Фрейзер Сампсон "Танай компани эдгээр газруудад улс төрийн ашиг сонирхлоор оролцдог учраас энэ үйлдлүүдээ нуусан уу” гэж тухайн компаний удирдлагуудаас асуужээ. Харин долоодугаар сард тус улсын удирдлагууд Hikvision нь Уйгар дахь хорих лагерьт ашигладаг "камерын үндсэн технологийг" хангаж өгсөн гэж хэлсэн гэж хэлээд энэ байгууллага нь хүний эрхийг хүндэлдэг гэж хэлжээ. Мөн долоодугаар сарын 8-нд Гадаад харилцааны хорооны гишүүд "Хятадын Hikvision фирмийн хийсэн камеруудыг Шинжаан даяар байрлуулсан хорих хуаранд ашигладаг камерын үндсэн технологийг мөн хангаж өгдөг" гэсэн тайланг төв хэвлэлүүдэд нийтэлсэн гэж хэлсэн юм.
Нэг сая гаруй Уйгар болон бусад цөөнхийг эрүүдэн шүүх, албадан хөдөлмөр хийлгэх, бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл гарч байсан Шинжааны баруун хойд бүсийн хуаранд эдгээр камерууд байрласан гэдэг мэдээллийг Их Британид байрлах CCTV хяналтын байгууллага мэдээлсэн байна.
Хятад улс энэ мэдэгдлийг няцааж, хорих лагерь нь терроризмтой тэмцэхэд ашигладаг "дахин боловсрол олгох" байгууламж гэж мэдэгджээ. Мөн Hikvision-ийг "Их Британид үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөх ёсгүй" гэж зөвлөжээ.
Онцлон хэлэхэд өнгөрөгч зургадугаар сард Ерөнхийлөгч Байден АНУ -ын Hikvision компанид хөрөнгө оруулахыг хориглох захирамжид гарын үсэг зурсан. Hikvision камерыг Их Британид өргөнөөр ашигладаг бөгөөд үүнд орон нутгийн зөвлөлүүд оролцож зөвшөөрөл өгдөг байна.
Эх сурвалж: ВВС