Шинэ ургацын ногоо худалдаалж буй иргэдийг худалдаа үйлчилгээ эрхлэх боломжоор нь хангахгүй байгаа талаар мэдээлэл цацагдсан. Энэ асуудлаар ЦЕГ-мэдээлэл өглөө.
Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа С.Булгантамир, “Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 1000 машины зогсоол дээр ногоо худалдаалах зөвшөөрөгдсөн цэг байсан. Үүн дээр УТЗН-ээс зохих зөвшөөрлийг өгөөгүй байсны улмаас Улаанбаатар төмөр замын хамгаалалтын алба болон ногоочдын хооронд маргаан үүссэн. Цагдаагийн байгууллага очиж зохицуулах арга хэмжээ авсан. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба болон Баянгол дүүргийн холбогдох албаны хүмүүс очиж асуудлыг шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар тус цэгт 110 ногоочин худалдаа эрхэлж байна.
Мөн иргэд, оршин суугчдын зүгээс байрны эргэн тойронд ногоочид зөвшөөрөлгүй худалдаа наймаа хийж, орчин тойрныг бохирдуулж байна гэдэг гомдол ирдэг. Цагдаагийн байгууллага энэ гомдлын дагуу зохих шаардлага хүргэдэг. Цагдаагийн байгууллагаас ногоочдод арга хэмжээ авсан тохиолдол байхгүй” гэв.