Талибаны зэвсэгт бүлэглэл Афганистаны нийслэл Кабул хотыг эзэлж засгийн газрын байрууд болон ерөнхийлөгчийн ордныг эзэлжээ. Энэ явдлаас өмнө буюу Ням гарагийн өдөр тус улсын ерөнхийлөгч Ашраф Гани улсаасаа дүрвэсэн юм.
Ашраф Гани 2014 онд ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж Хамид Карзайгийн оронд ерөнхийлөгч болсон.
Түүний хувьд 1949 онд Афганистаны Логарт төрсөн өдгөө 72 настай.
1973-1977 онд Кабулын их сургуульд суралцаж, Данийн Аархусын их сургуульд шилжин очжээ.
Ингээд сургуулиа төгссөний дараа 1983 оноос алдарт Калифорниагийн Беркелеин их сургуульд Профессорын зэргээ хамгаалж Жон Хопкинсын их сургуульд мөн Профессорын цол хамгаалжээ.
Ашраф Гани Харвард болон Стэнфордын их сургуулийн лидершип хөтөлбөрт амжилттай хамрагдаж байсан нэгэн юм.
Тэрээр ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Афганистаныг төв Азийн улсуудтай холбох стратегийн түншлэлийг байгуулж шинэ худалдааны зам нээсэн.
Мөн Энэтхэгтэй худалдаа наймааг хамгийн хурдан хийх боломжтой Чабахар боомтыг санаачлан хэрэгжүүлсэн. Энэ төсөл нь тус улсын эдийн засагт томоохон дэвшил авчирсан гэдгийг олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд онцолдог.
Мөн 2017 онд Туркменестан болон Афганистаныг холбосон төмөр замыг ашиглалтад оруулж байсан. Түүнчлэн Каса-1000 төслийг зүүн Азийн бүс нутгийн орнуудтай хамтран хэрэгжүүлсэн нь ойролцоогоор 1.6 тэрбум долларын өртөгтэй төсөл болсон юм.
Түүнийг ажиллаж байх хугацаан дахь хамгийн том ажил нь Афганистан-Энэтхэг-Туркместан улсуудыг холбосон байгалийн хийн ТАПИ нэртэй төсөл юм. Зөвхөн энэ төсөл гэхэд Афганистаны нэг жилийн төсвийн 26 хувийг дангаар бүрдүүлдэг томоохон ажил юм.
Түүнийг Про-Модернист үзэлтэй хэт барууных гэж Афганистаны сөрөг хүчнийхэн үздэг. Тэр ч утгаараа Исламын шашны хатуу урсгалыг баримтлагч террорист байгууллага болох "Талибан"-ы гол дайсан нь Ашраф Ганы байсан юм.
Одоо түүнийг яг хаашаа зугтаасан болохыг мэдэхгүй байна.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Афганистан дахь нөхцөл байдлын талаар яаралтай хурал зарлаад байна.
Эх сурвалж:AL JAZEERA