Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Таван толгойн гүүрний баруун талд байрлалтай хиймэл нуурт осолдсон хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Тодруулбал, нуурт оршин суугаа хаяг, нэр нь тодорхойгүй 36 настай эмэгтэй, 15 настай эрэгтэй осолдсон гэсэн дуудлага өчигдөр 20:01 цагийн орчимд Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж, нуурын мандал дээгүүр 2 цаг 25 минут эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 22:04 цагт түр зогсоож, өнөөдөр өглөө 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.
Эх сурвалж: ОБЕГ