Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлын мэдээлэл хүргэлээ.
Сүүлийн 24 цагт нийт 1061 /Нийслэлд 282, орон нутагт 779/ хүнээс халдвар илэрч 4 хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 880 боллоо.
Одоогоор нийт 9102 хүн хэвтэн эмчлүүлж байгаа дунд 1503 хүүхэд, 258 жирэмсэн эх байна. Харин гэрийн хяналтад 8225 хүн байна.
Сүүлийн 24 цагт 1674 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Орон нутагт илэрсэн 779 тохиолдлын 116 нь Баян-Өлгий, 98 нь Ховд аймагт бүртгэгджээ.
Одоогоор улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 2,217,139 хүн, хоёрдугаар тунд 2,018,894 хүнийг хамруулаад байна.