Наймдугаар сарын 13,14,15-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 954 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 613 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 22 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон, орон нутагт 16 хүн гэмтэж, 3 хүний амь хохирсон. Ослын улмаас нийслэлд 4, орон нутагт 2 хүүхэд гэмтсэн.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Гэмтсэн хүн:
- Явган зорчигч-10
- Зорчигч-6
- Жолооч-6
Ослын хэлбэр:
- Автомашин мөргөлдөх-3
- Автомашин онхолдох-1
- Унадаг дугуйтай-1
- Мотоцикл-1
- Гарцтай-1
- Гарцгүй-9
Орон нутаг:
Гэмтсэн хүн:
- Зорчигч-8
- Явган зорчигч-3
- Жолооч-5
Ослын хэлбэр:
- Мотоцикл-3
- Автомашин мөргөлдөх-2
- Үл хөдлөх зүйл мөргөсөн-1
- Онхолдох -3
- Унадаг дугуйтай-2
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 224 зөрчил илрүүлсний нийслэлд 139 орон нутагт 88 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Энэ оны эхний 7 сарын байдлаар гудамж замын хяналт шалгалтаар улсын хэмжээнд 18000 мянган зөрчлийг илрүүлснээс нийслэлд 7500 орон нутагт 10500 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.
Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд ирж байгаа дуудлага мэдээлэлд гудамж замд гарч байгаа зам тээврийн ослын 10-20 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил болон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд явганаар оролцож яваад зам тээврийн осол гаргах болон өртөх тохиолдлууд их гарч байгаатай холбогдуулан жолооч зорчигч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцохыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба