Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Баян-Өлгий аймгийн хэмжээнд коронавируст халдварын тохиолдлын тархалт улсын дунджаас өндөр, мөн мэргэжлийн байгууллагуудын салбар дундын багийн хийсэн тав дахь удаагийн эрсдэлийн үнэлгээгээр хүн амын дунд тархах халдварын эрсдэл “Маш өндөр эрсдэлтэй” гэж үнэлэгдсэн байна.
Иймд тус аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн өглөөний 06.00 цагаас эхлэн 8 дугаар сарын 24-ний өдрийн 23.00 цаг хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг түр зогсоож, нийслэл болон бусад аймгаас ирэх хөдөлгөөнийг хаахаар шийдвэрлэжээ гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Эх сурвалж: ОБЕГ