Японы Нагано мужид их хэмжээний бороо орсны улмаас үер болж, хөрсний нуралт үүссэн байна. Улмаар гурван байшин нурж, 60 орчим насны нэг эмэгтэй үерийн усанд эндэж, гэр бүлийнхэн нь сураггүй алга болжээ. Орон нутгийн удирдлагуудын хэлснээр тэднээс гадна хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүний цогцсыг олсон байна. Хүчтэй аадар бороо тус бүс нутгуудад одоо ч үргэлжлэн орсоор байгаа. Тиймээс ойрын мужуудад үерийн аюул нүүрлэж болзошгүй хэмээн анхааруулж байгаа юм. Нутгийн удирдлагын газраас ойролцоох газар оронд өндөр зэрэглэлийн бэлэн байдал зарласан. Мөн Хирошима, Фүкүока, Сага Чиба, Нагано, Шиманэ, мужийн нэг сая оршин суугчдыг түр нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилж байна. Ширүүн бороо 5-6 хоногийн турш Японы ихэнхи нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх учраас иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.