Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Гаити улсад газар хөдөлж, 304 хүн амь насаа алдаад байна. Тус улсын засгийн газраас 7.2 магнитудын газар хөдөлсөн гэж мэдээллээ. Мөн газар хөдлөлтийн улмаас ойролцоогоор 1800 хүн бэртэж, 4000 орчим айл өрх орон гэргүй болжээ. Гаитигийн засгийн газраас онц байдал зарлаж, нуранган доор байгаа хүмүүсийг аврах ажиллагаа явуулж байгаа аж. Газар хөдлөлтийн голомт нь Сант Лоуз хотоос зүүн зүгт 12 км зайтай 10км гүнд гэдгийг АНУ-ын газар хөдлөлт судлалын газраас мэдэгдээд байна. Гаитид үүсээд байгаа энэ хүндхэн нөхцөл байдлын улмаас бэртэж гэмтсэн хүмүүс эм тангийн дутагдалд ороод байгааг хэвлэлүүд онцоллоо. Тиймээс тус улс руу АНУ-аас тусламжийн бараа өгөхөөр тусгай онгоц хөөрч байгаа ажээ.