БНХАУ болон ОХУ -ын хамтарсан цэргийн сургуулилт амжилттай өндөрлөлөө. БНХАУ -ын төв хэсэгт болсон энэ сургуулилтын үеэр ОХУ-ын шинэ зэвсгийг туршсан талаар "Aljazeera" агентлаг мэдээллээ. Сургуулилтад хуурай газрын 10000 цэрэг болон Су-30см байлдааны бөмбөгдөгч онгоц оролцжээ. 2005 оноос хойш үргэлжилж байгаа энэ цэргийн сургуулилтыг талууд цаашид жил болгон зохион байгуулахаар болсон байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлэлж байгаагаар БНХАУ-ын батлан хамгаалахын сайд В.Фөнхө ОХУ – ын батлан хамгаалахын сайд С.Шойгу нар Хятадын баруун хойд нутгийн Нинся Хуй өөртөө засах оронд наймдугаар сарын 5-13-ны хооронд болсон хоёр орны хамтарсан цэргийн сургуулилалтын үеэр уулзжээ. Энэ үер хоёр орны батлан хамгаалахын сайд нар цаашдын цэргийн хамтын ажиллагаагаа шинэ шатанд аваачих болно гэдгийг онцоллоо. Энэ цэргийн сургуулилт нь Уйгарын хилийн ойролцоо болсон бөгөөд нэг сая хүнтэй хотын хажууханд болжээ.