Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоогоор хангах, хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, дархлааг дэмжих зорилгоор Нийслэлийн Засаг дарга “Алтан намар” хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар ажиллаж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт зургаа, Хан-Уулд дөрөв, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр гурав, Баянгол, Чингэлтэй, Багахангай дүүрэгт тус бүр хоёр, Багануур, Налайх дүүрэгт тус бүр нэг цэг нээхээр төлөвлөсөн.
Тэгвэл одоогийн байдлаар нийт 15 байршилд хүнсний ногоо эрхлэгчид ногоогоо борлуулж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт тав, Баянзүрх дүүрэг гурав, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт тус бүр хоёр, Багануур дүүрэгт нэг цэг ажиллаж байна. Зарим аймгаас ногоочид ирээгүй байгаа юм.
“Алтан намар” арга хэмжээний хүрээнд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах 24 байршлыг танилцуулж байна.
Баянгол дүүрэг-2
1. 3-р хороо, УБТЗ ХНН-ийн 1000 машины зогсоолын баруун талд
2. 3-р хороо, УБТЗ ХНН-ийн 1000 машины зогсоолд
Сүхбаатар дүүрэг-6
3. 6-р хороо, Хүүхдийн урлан бүтээх төвийн хойно
4. 7-р хороо, 4-р байрны хойно
5. 9-р хороо, “Их тойруу” худалдааны төвийн гадна талбайд
6. 12-р хороо, 32-ын тойргийн дэргэд
7.13-р хороо, 17-р сургуулиас Дарь-Эхтэй холбосон шинэ зам дагуу
8. 16-р хороо, 33-ын автобусны буудлын дэргэд
Хан-Уул-4
9. 2-р хороо, Ажилчдын алдар талбайд
10. 7-р хороо, Яармагийн хуучин эцэст
11. 21-р хороо, Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд
12. 2-р хороо “Мишээл” экспо худалдааны төвд
Сонгинохайрхан–3
13. 14-р хороо, Цамбагарав 2-р үйлчилгээний гадна талбайд
14. 22-р хороо, Орбитын тойргийн дэргэд
15. 37-р хороо, Содон хорооллын талбайд
Баянзүрх–3
16. 26-р хороо, Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайд
17. 4-р хороо, Жуковын талбайд
18. 8-р хороо, “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбайд
Чингэлтэй–2
19. 4-р хороо, Бага тойруу, Барилгачдын талбайд
20. 5-р хороо, Самбуугийн гудамж, Ялалтын талбайд
Налайх-1
21. 2-р хороо, Соёл урлагийн ордны өмнөх Төв талбайд
Багануур-1
22. 1-р хороо, “Хэрлэн” худалдааны төвд
Багахангай-2
23. 1-р хороо, Үйлдвэр технологийн паркийн урд талбайд
24. 2-р хороо, Хорооны цогцолбор барилгын урд талбайд
Тод хараар тэмдэглэсэн есөн байршлын үйл ажиллагаа хараахан эхлээгүй байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс