Биологийн төрөл зүйлийг судалдаг хэсэг эрдэмтэд судалгаа хийж хүмүүс 12000 жилийн тэртээгээс Канабисын төрлийн ургамалыг тарьж ургуулдаг байсныг тогтоожээ. Ингэхдээ зөвхөн хоол унданд биш тэднийг хэрэглэх зориулалттай ашигладаг байсан байна.
Эрдэмтэдийн тогтоосноор Канабис Сативаг зүүн азид оршин суудаг хүмүүс анх тарьж ургуулдаг байжээ. Улмаар генийн өөрчлөлтөд орж байгалийн шалгаралаар дэлхий дахинаа тарсан байна. Хүмүүс канабисын нөлөөллийг олон янзаар тайлбарладаг бөгөөд орчин цагийн нийгэмд зарим газар нь хүлээн зөвшөөрөхгүй байсаар байжээ. Эртний хаант улсууд ч гэсэн энэ төрлийн ургамал, бусад бодисыг худалдаа наймааны гол бараа болгодог байсан нь түүхэнд бичигдсэн байдаг. Зарим ботаникчид харин Канабисын төв азиас гаралтай гэдгийг батлаж байгаа.
Эрт дээр үеэс энэ ургамалын үрийг худалдан авч өөрсдийн газар нутагт тариалж байсан гэдэг ч баталгаа байгаа юм. Нью Иоркийн их сургуулийн Проффесор Майкл Пүрүггананы судалгаанд тариаланчид 4000 жилийн тэртээ Канабисыг ургуулан мэдрэлийн гаралтай өвчин эмгэгийг илааршуулахад ашигладаг байсан байна. Орчин цагт канабисыг улс болгон өөрсдийн эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалд тохируулан хүлээн авч байна. Зарим улсууд хүлээн зөвшөөрч эмийн ургамал гэдэг нэршил өгөөд байна. Харин зарим улсууд энэ төрлийн ургамал хэрэглэсэн, тариалсан бол эрүүгийн хуулийн заалттай байдаг.