Өчигдөр буюу наймдугаар сарын 11-нд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико нар “Ковид-19 цар тахалтай тэмцэх Япон улсын ЗГ-ын яаралтай буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн санамж бичигт гарын үсэг зуржээ.
Ковид-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад Япон улсаас Монгол Улсад 883 сая иений /22.3 тэрбум төгрөг/ буцалтгүй тусламж үзүүлэх ба хөтөлбөрийн хүрээнд мутацад орсон вирусийн генийн дараалал тогтоох төхөөрөмж, вакцины дараах дархлаа тогтолтыг хэмжих төхөөрөмж, вакцин зөөвөрлөх хөргүүртэй автомашин, зөөврийн хөргүүр зэрэг хүйтэн хэлхээний холбогдох төхөөрөмжүүд, ковидын түргэвчилсэн оношлуур зэргийг нийлүүлэх юм.
Эх сурвалж: ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар