Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн даргаар буцаан томилох шийдвэр гаргажээ.
Тэрбээр буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, НДШ, ЭМДШ-ийг нөхөн төлүүлэхийг нэхэмжилсэн байна.
Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яаманд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхээр маргааныг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцлээ.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Д.Нямхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ гэж Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв.
Өнгөрсөн нэгдүгээр сард түүнд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн билээ.