Ангела Каснер буюу одоогийн ХБНГУ-ын канцлер 1954 оны долдугаар сарын 17-ны өдөр мэндэлсэн айлын ууган охин болон мэндэлжээ. Түүний аав нь сүмд номлогч байсан бол ээж нь англи хэлний багш, Германы Социал Демократ намын гишүүн байжээ.
Ангела Каснер ХБНГУ-ын хамгийн алдартай Лейпцигийн их сургуульд 1973 онд элсч, 1978 онд физикийн мэргэжилтэй төгсчээ. Энэ хугацаандаа Ангела Каснер нэг сургуулийн оюутан болох Физикч Улрихь Меркельтэй амьдралаа холбож өөрийн овгийн Меркель болгон сольсон байдаг.
Тэдний хамтын амьдрал 1982 онд дуусгавар болж хосууд салжээ. Харин түүнээс хойш тэрээр Берлин хотын химийн хүрээлэнгийн профессор Иохим Зауартэй 1998 онд гэрлэж, одоог хүртэл хамт амьдарч байна. Иохим Зауэр шинжлэх ухааны салбарт нэр хүндтэй, квант химич бөгөөд Нобелийн шагналд хүртэл нэр дэвшиж байжээ.
Ингээд тэрээр 1989 онд тухайн үеийн Зүүн Германы Шинэ ардчилсан намд элсч, улс төрд орсон түүхтэй. Улмаар дараа жил нь буюу 1990 онд зүүн болон баруун Германыг нэгтгэсний дараа түүний нам Христын Ардчилсан Холбоотой эвсэн 1990 оны Германы парламентын сонгуульд хүч үзсэн. Ингээд тэрээр Бундестагт сонгогдсоноор түүний улс төрийн кареер дардан болсон гэж хэлж болно. Бундестагийн гишүүн болсоноос хойш тэрээр тус улсын ерөнхий сайдын Lothar de Maizière ийн туслах болж ОХУ-тай хийх байгалийн хийн гэрээг хариуцан ажиллахаар болсон.
1991-1994 оны хооронд Залуучууд, гэр бүл, Эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн сайдаар сонгогдож улмаар 1994-1998 онд Засгийн газрын албан ёсны төлөөлөгчийн үүрэгт албанд томилогджээ.
Мөн тухайн үед Канцлер байсан Хелмут Кол түүнийг Байгаль орчин, цөмийн аюулгүй байдлын сайдаар санал болгож томилуулж байсан.
ХБНГУ-ыг европын холбоон дахь хамгийн хүчирхэг улс болгосон эмэгтэй хэмээн олон улсын хэвлэлүүд түүнийг онцолдог. Харин Ифогийн их сургуулиас түүнийг засаглаж байх хугацаан дахь ХБНГУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүдийг судалжээ.
Энэ судалгаанаас үзвэл түүнийг засаглаж эхэлсэн 2005 оноос Пандемикийн үе буюу 2020 он хүртэл ХБНГУ-ын эдийн засаг хамгийх их өсөлтийг үзүүлсэн жилүүд болжээ.
Харин 2017 онд тэрээр дахин сонгогдсоныхаа дараа би 2021 оны дараагийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн юм. Тэрээр өөрийн нам болон ард иргэддээ улс төр дахь замналаа дуусгавар болгож байгаа тухай захидал илгээж байжээ.
Энэ жилийн есдүгээр сарын 26-нд ХБНГУ-ын Бундестагийн дээд танхимын хурал болно. Энэ хурлаар түүний эрх мэдэл дуусгавар болж ажлаа хүлээлгэн өгөх юм. Түүний халааг хэн авах нь одоохондоо тодорхойгүй байгаа бөгөөд дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Христийн ардчилсан намын Лидерүүдийн нэг болох Армин Ласчэт дараагийн канцлер болох магадлал өндөр гэж таамаглаж байна.
Эх сурвалж: https://www.brunswickgroup.com/angela-merkel-legacy-i18909/