Зүүн дөрвөн замын уулзварын хөдөлгөөнийг өнөөдөр 06.00 цагаас эхлэн дөрөв хоногийн хугацаатай түр хязгаарлан, засвар шинэчлэлтийн ажил хийж байгаа. Зам засварын ажилтай холбогдуулан нийтийн тээврийн 24 чиглэлд өөрчлөлт орж, троллейбусны 3 чиглэл түр зогсолт хийж байна.
Түр зогсолт хийх 3 чиглэл
Т:2 "5 шар – Ботаник"
Т:4 "Ботаник – Вокзал"
Т:5 "3. 4 хороолол – Офицеруудын ордон"
Тус чиглэлүүдээр зорчих иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.
Өөрчлөлт орж буй 24 чиглэл
Ч:1 "5 шар – Офицеруудын ордон" /цахилгаан/
Ч:2 "Шархад – МУБИС – 3,4 -р хороолол"
Ч:3 "Зүүн салаа – Халдвартын эмнэлэг"
Ч:10 "Ганц худаг – Сансар – Баянмонгол хороолол -Мишээл экспо /Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв"
Ч:17а "Баруун 4 зам – Их тойруу – Зүүн 4 зам – Нарны зам" /их тойрог/
Ч:17б "Баруун 4 зам – Нарны зам – Зүүн 4 зам – Их тойруу" /их тойрог/
Ч:19а "Цагаан давааны задгай- Офицеруудын ордон – Сансар" /зүүн тойрог/
Ч19б "Цагаан даваа задгай – Сансар – Офицеруудын ордон" /зүүн тойрог/
Ч:26 "Тоосгоны үйлдвэр – Ботаник – Жанжин клуб"
Ч:29 "Сэлбэ амралт – МУБИС – Вокзал" /экобус, цахилгаан, том овор/
Ч:31 "Улиастай – Баянбүрд – Зам гүүрийн автобааз"
Ч:32 "Улиастай – Баянмонгол хороолол – ТЭЦ 3"
Ч:33 "Шархад – 7 буудал – Зунжин худалдааны төв"
Ч:37 "Улаанхуаран – 4 хороолол"
Ч:40 "Мах импекс – Тэнгискинотеатр – Улаанхуаран"
Ч:41 "Баруун салаа – Их тойруу – Халдвартын эмнэлэг"
Ч:49 "1-р хороолол – Модны 2 – МУИС – Дүнжингарав худалдааны төв"
Ч:50 "Улаанхуаран – Мишээл экспо"
Ч:51 "3,4 хороолол – МУИС – Дүнжингарав худалдааны төв"
Ч:59 "ХМК-Офицеруудын ордон" /цахилгаан , их багтаамж/
Ч:61 Офицеруудын ордон-МУБИС-120 мянгат-Алтай хотхон-Мишээл экспо
Ч:64 "Цагаан давааны задгай – Офицеруудын ордон- Халдвартын эмнэлэг"
Ч:65 "Зайсан-Офицеруудын ордон"
ХО:2 "Шарга морьт – Дүнжингарав худалдааны төв"
Нийтийн тээврийн үйлчилгээний газар