Дэлхийн хамгийн том крипто арилжаа хийдэг платформуудын нэг Полинетворкын сүлжээнээс хакерууд 600 сая америк доллар хулгайлжээ. Тус платформын зүгээс хэрэглэгчдэдээ хандан хакерын довтолгоонд өртсөнөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд 600 сая долларыг эргүүлэн олох гэж ажиллаж байгаагаа өөрийн албан ёсны сайтаар дамжуулан мэдээлсэн байна. Мөн өөрсдийн твиттер хуудсандаа тухайн хакеруудад хандан жиргээ оруулжээ. Энэ жиргээндээ тэд "Та нарын хулгайлсан мөнгө бол дэлхийн хамгийн том хулгай боллоо, энэ бол хэдэн арван сая крипто хэрэглэгчдийн мөнгө юм. Та нар бидэнтэй яаралтай холбогдон энэ тухай ярилцах ёстой" гэжээ.
Полинетворкын зүгээс энэ бүхнийг крипто валютын эко системд сөргөөр нөлөөлөх болно хэмээн мэдэгдсэн. Тэдний сүлжээнээс одоогийн байдлаар 33 сая Tether койн алдагдаад байгаа. Энэ нь ойролцоогоор 600 сая америк доллар гэсэн үг юм. Энэ явдал болсон даруйд дэлхийн томоохон крипто биржүүд болон платформууд Tether койнуудын гүйлгээг түр хугацаанд царцаагаад байна. Дэлхийн хамгийн том бирж болох Бинансийн зүгээс энэ бол байж боломгүй явдал бид бүхэн ийм явдлын эсрэг хамтран ажиллах ёстой гэжээ.
Эх сурвалж: CNN