Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Эрүүл мэндийн яамнаас ковидийн цар тахлын нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт нийт 1443 /Нийслэлд 442, орон нутагт 1001/ хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас баржээ. Нийт нас баралт 869 бүртгэгдлээ.
Нас барсан хүмүүсийг насны бүлгээр ангилбал 41-60 насны 1, 61-80 насны 2, 80-аас дээш насны 3 хүн байна.
Одоогоор нийт 8766 хүн хэвтэн эмчлүүлж байгаа дунд 1589 хүүхэд, 213 жирэмсэн эх байна. Харин гэрийн хяналтад 8153 хүн байна.
Сүүлийн 24 цагт 2000 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Орон нутагт илэрсэн 1001 тохиолдлын 288 нь Баян-Өлгий, 121 нь Ховд аймагт бүртгэгджээ.
Одоогоор улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 2,210,968 хүн, нэгдүгээр тунд 2,006,887 хүнийг хамруулаад байна.