Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж 10 гаруй асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.
Тэрээр “Өнөөдөр 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажилтай холбогдуулан үдийн хоолны зардлын норматив тогтоох тухай асуудал хэлэлцэгдэж байна. Өөрөөр хэлбэл үдийн цай хөтөлбөрийг бага ангийн сурагчдад үдийн хоол болгож байгаа. Үүнтэй холбоотой асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ.
Танилцуулга дээр үдийн цай хөтөлбөрийн хүрээнд нэг хүүхдэд ногдох санхүүжилт 900 төгрөг байсан бол үдийн хоол болгосноор 1500 төгрөг буюу 600 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа. Ингэснээр 2021 оны улсын төсөв дээр 17,8 тэрбум төгрөг нэмж шаардагдах тооцоо БШУЯ-аас оруулж ирсэн байна” гэв.