Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт нийт 1433 /Нийслэлд 524, орон нутагт 909/ хүнээс халдвар илэрч 3 хүн нас баржээ. Нийт нас баралт 863 бүртгэгдлээ.
Нас барсан хүмүүсийг насны бүлгээр ангилбал 80-аа дээш насны 3 хүн байгаагийн 2 нь эмэгтэй байна.
Одоогоор нийт 8599 хүн хэвтэн эмчлүүлж байгаа дунд 1534 хүүхэд, 180 жирэмсэн эх байна. Харин гэрийн хяналтад 7885 хүн байна.
Сүүлийн 24 цагт 2262 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Орон нутагт илэрсэн 909 тохиолдлын 282 нь Баян-Өлгий, 70 нь Дархан-Уул аймагт бүртгэгджээ.
Одоогоор улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 2,208,400 хүн, нэгдүгээр тунд 2,003,050 хүнийг хамруулаад байна.