Наймдугаар сарын 10-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 298 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 221 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд гурван хүн гэмтэж, орон нутагт гурван хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон. Үүнээс хоёр хүүхэд осолд холбогдсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд гэмтсэн хүн:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-3
Ослын хэлбэр:
- Гарцгүй-1
- Гарцтай-2
Орон нутагт:
Гэмтсэн хүн:
- Жолооч-1
- Зорчигч-2
- Явган зорчигч-1
Ослын хэлбэр:
- Онхолдох-2
- Мотоциклтой-1
- Гарцтай-1
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 69 зөрчил илрүүлсний 44 нь нийслэлд, 25 нь орон нутагт байв.
МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
Тав. Явган зорчигчийн үүрэг
- 5.5. Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа (энэ дүрмийн 5.4-т заасны дагуу жагсаалаар авч яваагаас бусад тохиолдолд) өөрөөсөө салгахгүй (хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт) авч явна.
- 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.
- 5.7. Хөдөлгөөний зохицуулгатай хэсгээр явган зорчигч зам хөндлөн гарахдаа явган хүнд зориулсан гэрлэн дохио буюу зохицуулагчийн зөвшөөрсөн дохиогоор зорчих хэсэг рүү орох бөгөөд зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй байхад дохио өөрчлөгдвөл энэ дүрмийн 8.21-д заасныг баримтална. Явган зорчигчид зориулсан гэрлэн дохио байхгүй (эсхүл ажиллахгүй) бол явах чигийн өөдөөс хандан байрласан, зэрэгцээ хөдөлгөөний тээврийн хэрэгсэлд зориулсан гэрлэн дохиог удирдлага болгоно.
- 5.8. Замын дагуу үзэгдэлт халхалсан саад, зогсож байгаа тээврийн хэрэгслийн дэргэдүүр зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг магадлан мэдсэн байвал зохино.
- 5.9. Явган зорчигч замын аль ч хэсэгт тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан (шар өнгийн дохио ажиллуулж яваагаас бусад) автомашин, мотоцикл болон тэдгээрээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгслийг урьдчилан өнгөрүүлнэ. Ийм тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед зорчих хэсэг дээр явж байсан явган зорчигч аль болох яаралтай зорчих хэсгийг чөлөөлнө.
Жолооч зорчигч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба